Sunday, April 24, 2016

Зөвлөгөө

Хүнд бодлого бодохын ач тус байхгүй



Хорвоо дэлхийн бүх бодлогуудыг түвшингээр нь 1, 2, ..., N гээд дугаарлая (N мэдээж төгсгөлгүй жижиг тоо, өө бишээ том тоо, гэхдээ тэр төгсгөлгүй том тоо чинь төгсгөлгүй том тоон ширхэг төгсгөлгүй том тооны хажууд төгсгөлгүй жижиг тооштэй? парадоксуу эсвэл харьцангуйн онол уу? за тэр яахав). Дугаар нь том тусмаа хүнд бодлого гэж үзье. Би өмнөх постын төгсөлд бичсэнчлэн ямар нэгэн бодлогонд 24-н цаг зарцуулаагүй л бол хүнд гэж бууж өгөх хэрэг байхгүй.



-xx-: 24-н цагийн дараа бодож чадсангүй, яах уу дурак аа?

-Baska-: kk цагаа л дэмий үрлээдээ хө.

-xx-: ямар хогийн хариулт вэ?



Манай 10-н жилийхэн, оюутнууд өөрсдөө нэгэнт хүнд бодлого барьж аваад байдаг болохоор би аргаа бараад ингэж зөвлөсөн юм. Яс юман дээрээ тэр 24-н цагтаа эргэлзээтэй сэдвүүдээ бататгаад эсвэл амархан санагдах бодлогуудаа бодсон бол тэр хүнд бодлого бодох хугацаагаа арай наашлуулах л байсан байх. Ер нь бол бүх зүйл явж явж рефлэкс байдаг шиг санагдаад байгаа, бодит амьдрал дээр ч тэр. Хэн асар их тооны бодлого бодно тэр хүн хурдтай сэтгэж хурдан бодно. Олимпиадын үеэр шинэ юм сурна гэж байхгүй, юу чаддагаа л хийдэг газар, чаддаг зүйлээ хэдэн мянга давтаж байж өөрийн болгож авна ингэж байж тэрийгээ хэрэгтэй газар нь хийж чадна.



-xx-: Олимпиадад хэн түрүүлж чаддаггүй вэ?

-: бодлогыг амархан гэж орхисон нөхдүүд л цагаа тулахаар чадах юмаа хийж чадаагүйд л байдагштээ.

-xx: Маш энгийн юмыг мартчихсан байдаг штээ? энэ нь би муу гэсэн үг биш :(

-x: чи энгийн юмыг энгийн гэж бодоод хаясан л байхгүй юу.



-xx-: Тэгээд дандаа амархан бодлого бодох ёстой юмуу?

--: Мэдээж чи ном уншдаг болчоод үсэг цээжлэх дасгал хийнэ гэж байхгүй. Амархан бодлого бодох ёстой гэдэг нь К түвшний бодлого бодчоод K+1 түвшнийхийг л бодох хэрэгтэй.



-xx-: Яаж дараагийн түвшний бодлогыг олох вэ? надад багш байхгүй, би ганцаараа..

Энэ ганцаараа гэдэг зүйл яг манайд их түгээмэл ярьдаг шалтгаан. Манайд гэдэг нь мэдээлэл зүй, програмчлалд шүү.


Одоо гэхдээ нэг таатай зүйл нь бодлогын маш олон онлайн сайтууд байна. Бүгд тухайн ямар нэгэн бодлогыг хэдэн хүн бодсон, хэдэн хүн оролдоод хэд нь бодсон гээт статистикууд байгаа. Эдгээрийг нь харж байгаад хамгийн их хүн бодсоноор нь эрэмблээд бодвол арай цэгцтэй цаг хэмнээд маргааш гэхэд нэгнээсээ түрүүлж алхах л байх шүү.



Хүнд гээд байгаа бодлого чинь чиний тууштай, тэвчээртэй өнгрүүлсэн урт биш хугацааны дараа амархан бодлого болох байхгүй юу, гол санаа маань энэ.



10-н жилийхэн надаас бодлого их асууж холбогдож байгаа. Сайн байна, юм хийх гээд л байна гэсэн үг. Гэхдээ бүгдэнд нь нэг дутагдал байна. Дандаа маш хүнд бодлого барьчихсан байдаг. Би зааж өгөөд бодолтыг нь хэлсэн ч бай эндээс үлдэх юм юу л бол. Улсын олимпиадад орох гэж байгаа бол заавал улсын олимпиадын бодлого бодоод байх хэрэг байхгүй. Тэднарыг чаддаг ч байх албагүй. Гол нь чи мэдэх юмаа баталгаатай чаддаг л байх хэрэгтэй.



Нэмээд хэлэхэд өөрийн мэдэх зүйлээ хангалттай чаддаг болчоод тэмцээнд орвол ядаж халтар хултар ганц хоёр хүнд сэдэвтэй бодлого бодсон лаг нөхдүүдийн дээр гарах магадлал их шүү.



Гэхдээ ичиж санаа зовох зүйлгүй аль болох нээлттэй сайн юм асууцгаагаарай.

За амжилт хүсье.



(Зөвхөн олимпиад тэмцээн, алгоритмд дуртай хүмүүст зориулж энэ постыг бичлээ. Битгий тэгээд тэмцээн уралдаан нэг нэгнийхээ дээр гарах ямар хэрэгтэйн гээд нэгнээ шүүмжлээд байгаарай. Энэ бол шал өөр сэдэв болно)


2 comments: