UPDATE: Тэмцээн болох хаяг
https://www.hackerrank.com/mongolian-pupils
За тэгэхээр www.algorithm.mn гэсэн хаягаа авч чадсан тул тэмдэглээд тэмцээн зохиохоор шийдлээ.
Зорилго:
Удахгүй улсын олимпиад цаашлаад шалгарсан шилдэг хүүхдүүд олон улсын тэмцээнд явах тул ерөнхий хүүхдүүд, дасгалжуулагч багш нарын чадварыг харах зорилгоор энэ тэмцээнээ зохиож байна. Тэгэхээр аль болох олон хүмүүст хүргэж идэвхтэй оролцуулна уу.
Хэзээ:
Энд дарна уу. Улаанбаатарын цагаар шүү
Тэмцээнээ hackerrank дээр зохиох байх, хэдэн өдрөөс линкийг нь тавина. Бодлогуудын хувьд 10-н бодлоготой 5-н цагийн хугацаатай болно. Бодлогын түвшин нь амарханаас хүндрүү байх болно тэгэхээр хамгийн эхний бодлогууд амархан тэгээд хүндрэнэ шүү. Хамгийн хүнд бодлого нь олон улсын мэдээлэл зүйн олимпиадын хамгийн амархан бодлогын түвшинд байх тул тийм ч хүнд тэмцээн болохгүй байх. Улсын олимпиадын өмнөх сорилго гээд ойлгочихоорой.
Шагнал: эхний 5-н байрт шалгарсан монголд байдаг "хүн төрлхтөн"-д доорх подволкыг өгнө өө. Би өөрөө зунаас очиж шагналаа өгөх байх шүү.
Тэмцээний дараа тэмцээнд оролцсон 10-н жилийн хүүхдүүд өөрсдөө холбогдвол тус бүрт нь зөвлөгөө өгнө өө.

No comments:
Post a Comment