Wednesday, August 4, 2010

Topcoder Diary - SRM 478 (Division 2)

За ёстой бөөн адал явдал гэхээс өөр юу гэхэв. Тэмцээн болтол түр гараад ирьюүү гээд гарчихаад ирсэн чинь тэмцээн эхэлснээс бараг 10 минутын дараа л орж ирж таардаг юм даа. Ямар азаар бодолтын цагийг бодлогоо нээж харсанаас хойш тооцдог юм бэ :)
Энэ удаа манайхаас доорх хүмүүс оролцжээ.

Div1-д: Khongor
Div2-д: XaCaHaa, lmo0731, ChNbLd, gmunkhbaatarmn, nursoltan_h, almabek

Coding phase

Easy
Урьд нь бодлогынхоо өгүүлбэрийг уншаад дараа нь тэстээ уншаад, тэгээд бодлогын өгүүлбэрээ уншаад, дахин тэстээ уншаад гэх мэтчилэн 4-5 удаа эргэцүүлсэний эцэст бодлогынхоо өгүүлбэрийг ойлгодог байсан бол энэ удаад шууд л эхэлж тэстээ хараад л бодлогынхоо баримжааг аваад л өгүүлбэрийг нь уншсаны дараа дахин нэг удаа тэстээ хальт харчихаад л бодолтоо бичиж эхэллээ. Овоо хурдан амжуулчихлаа. 233 оноо :)

Medium
Уншаад л. "Ээ за энэ удаад ч 500-гийн бодлогыг барна гэдэг худлаа болчихлоо" гэсэн шүү юм бодогдоод угаасаа хоцорч ирсэн энэ тэрийг тооцвол энэ тэмцээн угаасаа худлаа болчихлоо гээд л цухалдаж эхэндээ баахан суусаныг эс тооцвол дажгүй шүү :P
Эхний үйлдлийг A, дараагийн үйлдлийг B гэвэл. A*B = B*A, A*A*A=B*B болж таарахыг анзаарчихвал бодлого хялбарчлагдана. Өгөгдсөн тоон дээрээ A үйлдлийг л давтан хийсээр байна. Дараа нь 3 удаа A үйлдэл хийгдсэн болгоныг 2 B үйлдэл хийсэн гээд тоолчиход хангалттай. 262 оноо.

Hard
Хэсэглэл л байгуулаад BruteForce хийж болох юм шиг байсан. Гэхдээ хугацаандаа амжихгүй юм шиг санагдсан. Ямартаа ч би лав үлдсэн хугацаандаа хэсэглэл байгуулах гээд амжсангүй :P

Challenge phase

1000 онооны бодлогоо барахаасаа өнгөрлөө гээд чаат-лог хараад сууж байсан чинь 2 шинэков бололтой нөхөр 1000 онооны бодлогоо бараг л нээж харангуутаа эргээд submit хийж байх юм. Шууд л дотроо хүйтнээр инээгээд алгаа үрж challenge phase-г хүлээгээд эхлэнгүүт нь нөгөө хоёрын 1000-онооны бодлогыг дараалан унагаад сул +100 авав. Уг нь ингээд гоё эхэлсэн юм аа. Тэгсэн чинь нэг нөхрийн 250 онооны бодлого нь хугацааны хязгаарлалтаа давчих юм шиг санагдахаар нь 3 удаа амжилтгүй challenge хийгээд -75 оноо. Хаха. Уг нь сул авсан 100 оноогоо хадгалж байсан бол 560 оноотойгоор өрөөндөө нэгт нийт дүнгээр эхний 40-д багтах л байлаа. Гэхдээ энийг бичиж байх хооронд системийн тэст дуусчихаж өрөөндөө 3-рт div2-тоо 55-р байр. Юундаа ч гонсойхов :)

No comments:

Post a Comment