Жак Мемори гэдэг тоглоом тоглох дуртай ба энэ тоглоом нь 50 ширхэг хөзөрөөр тоглодог ба хөзөр бүр дээр латин цагаан толгойн A-Y үсэг наасан байгаа. Тэгэхээр нэг үсэг яг 2 ширхэг байна. Тоглохдоо хөзөрөө хольж байгаад үсэг наасан талыг доош нь харуулан тавиад хоёр хоёр хөзөр сонгож тухайн үсэгнүүдийг хараад буцааж доош нь харуулж тавина. Хэрэв сонгосон 2 хөзөр адилхан байвал Жак ээжээсээ чихэр авах юм. Хэрэв дахин нөгөө 2 хөзөрөө гаргаад ирвэл дахиж чихэр авахгүй. Энэ тоглоом нь Жак 25 ширхэг чихэрээ авсны дараа дуусах юм. Таны даалгавар бол Жакыг орлох Play процедурыг зохиох явдал юм. Таны програм тест зохиогчидын хэрэгжүүлцэн байгаа faceup(C) функцыг дуудах ёстой ба энэ функц нь C дугаар хөзөр дээрх үсгийг буцаана. С нь мэдээж 1-ээс 50 хооронд байх ба таны сөхөж үзэх хүсэлтэй тоо юм. Хөзөр сөхө явцад 2 дахь сөхсөн хөзөр болгоны дараа тухайн сонгосон 2 хөзөрийг доош нь харуулан дахин тавина. Таны зохиосон процедур зөвхөн Жакыг 25 чихрээ авсан тохиолдолд л дууса юм.
Жишээ:
Дуудалт Буцаасан утга Тайлбар faceup(1) 'B' 1-р хөзөрт B үсэг. faceup(7) 'X' 7-р хөзөрт X үсэг. Сонгосон 2 хөзөр маань адилхан биш Нээсэн 1 болон 7-р хөзөрүүд буцаан доош харуулан тавигдана faceup(7) 'X' 7-р хөзөрт X үсэг. faceup(15) 'O' 15-р хөзөрт O үсэг. Сонгосон 2 хөзөр маань адилхан биш Нээсэн 7 болон 15-р хөзөрүүд буцаан доош харуулан тавигдана faceup(50) 'X' 50-р хөзөрт X үсэг. faceup(7) 'X' 7-р хөзөрт X үсэг. Сонгосон 2 хөзөр ижил учир Жак эхнийхаа чихэрийг авав. Нээсэн 50 болон 7-р хөзөрүүд буцаан доош харуулан тавигдана faceup(7) 'X' 7-р хөзөрт X үсэг. faceup(50) 'X' 50-р хөзөрт X үсэг. Сонгосон 2 хөзөр ижил гэвч чихэр авахгүй. Нээсэн 7 болон 50-р хөзөрүүд буцаан доош харуулан тавигдана faceup(2) 'B' 2-р хөзөрт B үсэг. ... (энэ мэтчилэн функцууд дуудагдсаар) ... faceup(1) 'B' 1-р хөзөрт B үсэг. faceup(2) 'B' 2-р хөзөрт B үсэг. Жак 25 дахь чихэрээ авав.
Эхний 50 оноо: хугацаандаа амжиж ажиллаад байвал авч чадна.
2 дахь 50 оноо: faceup(C) функц 100-аас илүү дуудагдах ёсгүй.
No comments:
Post a Comment