Тавил:
N эерэг бүхэл тоо өгөгдсөн бол 1*2*3*...*X тоо яг N оронтой байх бүх Х тоог ол. N-ийн хамгийн их утга 150000 байна.
Эх өгүүлбэр: Урт Факториал
Бодолт:
Өмнө дурдсан авсаархан аргыг ашиглавал дурын K! тооны оронгийн тоог Log10(1)+Log10(2)+...Log10(K)+1 гэж олж болно.
Мөн X! тооны оронгийн тоо нь эрэмбэлэгдсэн дараалал учир хоёртын хайлт хийж болно. Тиймээс 1-ээс N_MAX=150000 хооронд хоёртын хайлт хийж Х-г олно. X>=4 үед X ганц утгатайгаар олдох нь бараг л тодорхой билээ
No comments:
Post a Comment