1. ШУТИС - КТМС Амгаланбаатар
2. МУИС - МКС Алмабек
3. ШУТИС - КТМС Шагай
МУИС - МТС Мөнхжаргал
ШУТИС - КТМС Гансүх
МУИС - МТС Жамсрандорж.
Энэхүү олимпиадад 3 бодлого ирсэн ба тус бүр 20, 15, 10 онооны бодлогууд байв. Бодлогуудын өгүүлбэрийг доор сийрүүлэн нийтэллээ.
Бодлого №1
N*M матрицийн нүднүүд дээр тодорхой тооны будаа овоолсон байх бөгөөд өгөгдсөн цэгээс нэгэн хулгана будаануудыг матрицийн аль нэг цэг дээр овоолохоор болжээ. Хулгана нэг удаад К-аас илүү тооны будаа зөөвөрлөж чадахгүй ба хулгана нь дурын нэг цэг дээр бүх будааг цуглуулахын тулд хамгийн багадаа ямар зам туулах хэрэгтэйг тооцоолон олно уу. Хулганы эхний байрлал Х, Ү өгөгдсөн ба матриц дээрх тоонууд нь будааны хэмжээг илэрхийлсэн болно. Хулгана нь тухайн байрлалаас 4 зүгт хөдлөх боломжтой.
Жишээ оролт:
3,3,4,0,0
0,3,0
1,0,5
0,0,4
Жишээ гаралт:
7
Эхний мөрийн эхний 2 тоо нь матрицийн хэмжээс. Дараа нь К буюу хулганы зөөвөрлөж чадах будааны тоо. Дараа нь Х, Ү буюу хулганы эхний байрлал
Бодлого №2:
Эхэнд өгөгдсөн олон хувьсагчтай илэрийллийг бусад олон хувьсагчтай илэрхийллүүдтэй тэнцүү эсэхийг шалгах.
Жишээ оролт:
(a-b)*2
2*a-2*b
a-2*b+a
4*a+3*b
Гаралт:
YES
YES
NO
Бодлого №3:
N ширхэг тэгш өнцөгтийн байрлал болон хэмжээс өгөгдсөн бөгөөд тэдгээр нь хоорондоо тодорхой хэмжээгээр огтлолцоно. Хамгийн олон тэгш өнцөгт огтлолцсон хэсгийн талбайг ол.
Жишээ оролт:
1,11,6,6
2,7,4,6
5,8,5,5
Гаралт:2
Үүнд мөрийн эхний 2 тоо нь тэгш өнцөгтийн зүүн дээд өнцгийн координат. Дараачин 2 тоо нь харгалзан тэгш өнцөгтийн өргөн ба өндөр.
Болох байх, бас string уншаад sscanf гэвэл болчихно. Хүдэр багш ойрд харагдсангүй, CSMS-д бодлогуудаа хийчихвэл бодмоор байдаг.
ReplyDeleteСонин юм.C дээр амархан байх харин Java дээр жаахан төвөгтэй.String -р аваад өгөгдлөө ялганадаа хөө
ReplyDeleteene bodloguudiinhaa bodoltuudiig ug ni tavitsan bol...
ReplyDelete