Monday, December 28, 2020

Blockchain гэж юу вэ?

 Блокчээенэ гэж юу вэ? (What is blockchain?)

Блокчээенэ бол технологи. Бид мах хөшиглөх, яаж хөшиглөх вэ гэсэн асуудлыг шийдэхдээ хутга гэдэг технологи буюу хэрэгсэл ашиглаж асуудлаа шийдэж байгаа шиг болкчээенэ бол асуудал шийдэж байгаа технологи.


Тэгвэл блокчээенэ ямар асуудлыг шийдэж байгаа вэ?


Мөнгө шилжүүлэх үйлдлийг хялбарчлах зорилготой. Энд хот, улс хоорондахь мөн банк хоорондох мөнгөн гуйвуулга, шилжүүлгүүд..


Би жишээ нь японд байгаа найзруугаа мөнгө шилжүүлэх хэрэг гарлаа. Монголоос Японруу мөнгө шилжүүлэх. Доорх процесс явагдна.


Дээрх процесс дээр би 3дагч этгээд буюу банк дээр очиж Япондахь хүний данс болон мэдээллийг оруулж мөнгө хийнэ. Энд би жишээ нь японруу 10 мянган төгрөг явуулвал японд очих хүнд нь 9 мянга 500 төгрөг очно. 500-г нь 3дагч этгээд шимтгэл нэрээр авна. Энэ процесс ерөнхийдөө ажлын 3-н хоног болдог.


Блокчээенэ үүнийг ямар нэгэн 3дагч этгээдгүйгээр шууд мөн маш хямд зардлаар шилжүүлдэг.


Яаж?

Одоо блокчээений үндсэн чухал ойлголтуудыг тайлбарлая.


Open Ledger буюу нээлттэй тайлан/бичилт.


Блокчээен сүлжээ 4-н хүнээс бүрднэ гэж үзье. A B C D. A 10-н мянган төгрөгтэй. 



A нь B рүү 5К шилжүүлэв, үүний дараа В нь С рүү 2К шилжүүлэв. Мөн дараа нь С нь D-рүү 1К шилжүүлэв.


Дээрх диаграмын дунд байгаа гинжин гэмээр холбоостой бүртгэлийн жагсаалтыг Open Ledger буюу нээлттэй тайлан/бичилт гэдэг. Блокчээен гэж нэрлэсний учир нь үүнд л байгаа юм.


Блокчээен системийн хувьд бүх баталгаажсан гүйлгээнүүд нээлттэй тайлан дээр бичигдэх ёстой. Эндээс хүн бүр мөнгө хаана, хэнд хичнээн хэмжээгээрээ байгаа ямар гүйлгээ хэзээ хийгдсэн гээд бүх тооцоог гаргаж болно, хувь хүний мэдээлэлийг биш шүү. Мөн хэрвээ буруу, зүй бус гүйлгээнүүд явагдвал системийн давуу тал болох хүн бүр тэр даруйд нь мэдэж уг буруу гүйлгээнүүд шууд цуцлагддаг. Жишээ нь А нь С-рүү 20К төгрөг шилжүүлэх гэж оролдвол 1т А-д хангалттай мөнгө байхгүй учир гүйлгээ шууд цуцлагдна. 2т ямар нэгээн буруу арга хэрэглэн А-аас С-д 20К орлоо гэж үзэхэд бусад В болон Д хүмүүс энэ гүйлгээг хууль бус мөн буруу гүйлгээ гэдэгийг тэр даруйд нь мэдэх тул энэ гүйлгээ хэзээ ч амжилттай болохгүй.


Нээлттэй тайлан маань centralized буюу нэг газар төвлөрсөн байгааг харж байгаа байх. Блокчээен технологийн давуу тал бол decentralized буюу нэг газар төвлөрөөгүй, блоокчээен системийг мод гэж төсөөлвөл салаа мөчир бүр нээлттэй тайланг авч явдаг. Үүнийг Distributed Ledger гэж нэрлэдэг. Ямар нэгэн банкны гүйлгээ бол жишээ нь тухайн банкны сервер компьютерт буюу тухайн банкинд л хадгалагддаг бол Distributed Ledger гэхээp нэг газар төвлөрсөн биш, бичилтийг тархаан байрлуулсан гэсэн утгатай. Энэ бол blockchain технологийн давуу тал, мөн сул тал.

Давуу тал нь хяналт баталгаатай, сул тал нь үүнийг зөв ажллуулахын тулд нөөц их шаардагдах буюу шуудхан хэлэхэд, компьютер, цахилгааны зардал их гарна.


Одоо дараах асуудал гарч ирнэ. Салаа мөчир бүр уг нээлттэй тайланг хадгалах ёстой юм бол яаж real time-аар буюу агшин бүрт бүх гүйлгээг өөр дээрээ авчрах вэ?



B нь D-рүү 1К төгрөг шилжүүлэхээр шилжүүлгээ эхлүүллээ гэж үзье. В мөчир блокчээен системд уг гүйлгээг хийх болсноо системийн бүх мөчирт мэдэгднэ. Систем дээрх мөчирнүүд зарим нэг нь зүгээр мөнгө хадгалдаг шилжүүлдэг, хүлээж авдаг, зарим нэг нь miner буюу олборлогч мөчирнүүд байдаг. Олборлогч мөчирүүдийг давхар бөөрөнхий дүрсээр тэмдэглэе. Доорх тохиолдолд А болон С нь олборлогчид байна.


Одоо олборлогч нарын ажил эхлэнэ. Олборлогч нар үндсэн 2 ажилтай. 

- Эхнийх нь тухайн гүйлгээ зөв гүйлгээ мөнүү гэдэгийг тодорхой болгоно. Энэ зүгээр л тухайн мөнгө шилжүүлэх гэж байгаа мөчирт хангалттай их мөнгө байгаа эсэхийг шалгана. Дээрх жишээн дээр В мөчир 5К-тай тул Д мөчирлүү 1К шилжүүлэх асуудалгүй.

- 2 дахь ажлыг тайлбарлахад дахин нэг тайлбарыг хийе.

Тайлан бүр дундаа гинжин холбоостой гэж бичиж байсан. Энийг нууц үг, түлхүүр гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр олборлогчын 2дахь ажил буюу хамгийн чухал үнэтэй ажил нь уг түлхүүрийг олох явдал юм. Өөрөөр хэлбэл саяны шинэ гүйлгээг тайланд оруулахын тулд уг гүйлгээний өмнөх гүйлгээ болон уг гүйлгээ 2-н дунд тавих түлхүүрийг хайж олох явдал. 


Систем дээр байгаа бүх олборлогч нар уралдаж дээрх 2 үйлдлийг амжилттай хамгийн эхэнд хийсэн нэг л олборлогч уг гүйлгээг баталж системд шинэ түлхүүртэй нь түгээж бусад мөчирүүд уг шинэ гүйлгээг өөрсдийн тайландаа оруулж, ингэснээр шагналд нь уг олборлогч маань тодорхой хэмжээний кибер мөнгө авдаг. Энэ нь жишээ нь bitcoin юм. Энэ олборлох үйл явцын 2 дахь ажил нь түлхүүрийг дурын тэмдэгтүүд үүсгэж шалгах замаар явдаг ба энэ түлхүүр үг нь маш урт тул дурын байдлаар үүсгэсэн түлхүүр зөв түлхүүр байх магадлал асар бага юм. Илүү техникал тайлбар бичихгүй.


Санхүүгийн бүртгэл тооцоо бол Blockchain--ны нэг л хэрэглээ. Тухайн блок дээр ямар мэдээлэл, data, хадгалахаас шалтгаалж өөрөөр ашиглаж болно. Жишээ нь сонгуулийн санал хураалт.



Friday, January 10, 2020

USACO January 2020

Шинэ оны мэнд

USACO-гийн ээлжит 1-р сарын тэмцээн 17-ноос 20-ны хооронд болно. Энэ нь манай цагаар 17-ноос 18 шилжих шөнөөс эхэлж 19-нөөс 20нд шилжих шөнө дуусна. Цагаа төлөвлөж амжилттай оролцоорой. Энэ удаагийх дээр мөн орчуулга хийгдэж дууссны дараа энэ пос дээр улаанаар БОЛСОН гэж мэдэгдэнэ, тэгэхээр тогтмол энэ постыг шалгаарай, өмнөх тэмцээн дээр шинэ пост орно гэж хүлээгээд хоцорсон байна лээ шүү.
Тэмцээний талаар дэлгэрэнгүйг ЭНЭ постноос үзээрэй. Амжилт хүсье.

Орчуулга ОРСОН байна