USACO нь америкийн нэгдсэн улсын мэдээлэл зүйн олон улсын олимпиадын сорилго онлайнаар болдог цуврал тэмцээн юм. Тухайн жилийхээ хичээлийн жилийн турш болдог ба хавар нь "US Open" гэх манайхаар бол улсын олимпиад нь болж Олон улсад улсаа төлөөлж оролцох оролцогчидоо сонгож авдаг.
Энэ жилийн хувьд дараах хуваарийн дагуу болохнээ:
- 12-дугаар сарын 13-16: Эхний тэмцээн
- 1-дүгээр сарын 17-20: Хоёр дахь тэмцээн
- 2-дугаар сарын 21-24: Гурав дахь тэмцээн
- 3-дугаар сарын 27-30: US Open
- May 21-30: Олон улсын тэмцээний бэлтгэл
- Jul 19-26: IOI 2020 in Singapore
Тэмцээн ер нь бол тухайн сарын аль нэг долоо хоногийн 5дахь, хагас сайн, бүтэн сайн өдрүүдийн турш болдог. Манай цагаар 5дахь өдрийн оройноос бүтэн сайны шөнө хүртэл үргэлжлэнэ.
Та зарлагдсан дээрх өдрүүдэд дуртай цагтаа тэмцээндээ оролцож, эхэлсэн бол, 5-н цагийн турш хугацаанд бодлогоо бодож илгээнэ. Уг тэмцээн нь дараах 4-н түвшинтэй
- Bronze - Анхан суралцагчид ба эрэмбэлэх, хоёртын хайлт зэрэгийн мэдэгдэхүүнтэй
- Silver - Өгөгдөлийн бүтэц үзэж эхэлсэн, рекурс, greedy алгоритмууд эзэмшиж байгаа
- Gold - Ихэнх стандарт алгоритмууд бичиж, бодож үзсэн, ахисан түвшний өгөгдлийн бүтэц ашиглаж сурсан
- Platinum - Маш олон тооны бодлого бодсон, мэргэжлийн шахуу. Илүү чадвар, алгоритм шаардсан бодлогууд
Уг тэмцээнд анх оролцож байгаа бүх оролцогчид Bronze-оос эхэлнэ. Тэмцээн үргэлжилж байх өдрүүдэд тухайн түвшингийн бодлогуудаа маш сайн бодвол автоматаар түвшин ахин дараагийн түвшингийн тэмцээндээ оролцох эрхтэй болно. Эсвэл тэмцээн бүр дуусахыг хүлээж нэгдсэн дүн гарсаны дараа өөрийн ранкаа харж мөн дараагийн тэмцээнд аль түвшнөөс оролцохоо мэднэ.
Тэмцээнд орохдоо доорх хаягаар ороод бүртгүүлнэ шүү. Мөн Contests гэж ороод өмнөх тэмцээнүүдийн бодлогыг бодож болно.
Уг тэмцээний бодлогын өгүүлбэрүүд эрх бүхий гишүүдэд тэмцээн албан ёсоор эхлэхээс хэдхэн цагийн өмнө илгээгддэг. Тэгэхээр би өгүүлбэрүүдийг бүгдийг нь орчуулах гэж бас удах байх, тэр хооронд англи хэлээр бодлогоо уншиж байж болно. Эсвэл намайг орчуулж дуустал тэмцээнээ эхлэлгүй хүлээж болох юм. Тэмцээн эхэлсэн 3-н хоногийн турш дуртай үедээ эхлээд 5-н цаг бодолт хийх учраас.
Би энэ блог дээрээ орчуулга дууссан гэж мэдэгднээ. Үг үсгийн алдаа их гаргаж байх шиг байна, уучлаарай.
Амжил хүсье
No comments:
Post a Comment