Thursday, April 25, 2013

Тэмцээн KB-3, iOS хөгжүүлэгч бэлтгэж ажилд авах.

За сайн байцгаана уу.

5-н сарын сүүлээр КВ-3, Khongor and Baska, ээлжит тэмцээнээ зохиохоор болсон ба цаг өдөр хоногийг хэсэг хугацааны дараа бүр тодруулж бичнээ, www.hackerrank.com дээр тэмцээн болдогоороо болно. Энэ удаагийн тэмцээн дараах онцлогтой хийнэ. Миний хувьд би зун 7-н сард Монголруугаа тур хугацаагаар буцах ба зорилго маань iOS app хөгжүүлэгч нэгэн компанид ажилтан бэлтгэж өгөх, өөрөө мэдээж амрах юм.

iOS гэж юу вэ?

iOS нь та бидний сайн мэдэх Apple iPhone, iPad, iPod touch зэрэг бүтээгдэхүүнүүдийн үйлдлийн систем ба товчхоноор эдгээр төхөөрөмжүүд дээр аппликашн, тоглоом хөгжүүлдэг болох юм.

Надад одоогоор 3-4н хүн хэрэгтэй байгаа ба тэмцээнд оролцсон хүмүүсээс өөрсдөө хэрвээ хүсвэл надтай холбогдоод харилцаж шалгаруулалтанд оролцож болно. Хэрвээ сонгогдвол компаниас Macbook, шаардлагатай аккаунт, төхөөрөмжүүдээр хангаж мөн сургалтын явцад багахан цалин өгнө. Ерөнхийдөө энэ бэлтгэх явц маань 3-аас 4-н 7 хоног үргэжлээд, цаашаагаа шууд бүтээгдэхүүн гаргаад жинхэнээр ажиллаад явах юм. Гол нь энэ энгийн нэг СУРГАЛТ биш цаашдаа ажиллах хүн хайж байгаа шүү.

Миний хувийн бодлоор багаасаа математикаар яюсан эсвэл ядаж алгоритм, програмчлалын туршлагатай толгойгоо ажиллуулж сурсан хүнд шинэ хэл, онол сурахад асуудалгүй хурдан сурчих ёстой гэсэн бодолтой байдаг учраас сонирхсон хүмүүс санаа зоволтгүй надтай холбогдоорой.

Миний Е-мэйл хаяг baasanbatp@gmail.com, сонирхсон хүмүүс холбогдоод мөн цааш нь энэ зарыг түгээж өгнө үү.


Баярлалаа.

No comments:

Post a Comment