Tuesday, December 25, 2012

Блогийн нээлт бас тэмцээн

Сайн байцгаана уу

Хүмүүс блог, хувийн сайт нээнгүүтээ нээлтээ хийдэг байхаа. Миний хувьд тэгж бодоогүй, сураггүй нээх шууд нээнгүүтээ тиймэрхүү зүйл бичих тохиромжгүй санагдаж байсан юм. Хэрвээ санаж байгаа бол энэ блогийн хамгийн эхний пост some day гэсэн үг байгаа. Цаг нь болсон юмшиг байна хэхэ.

Анх 2011 оны 12-р сарын 7-нд блогоо нээж байсан юм. Блог нээх хэд хэдэн шалтгаан байсан. Би өөрийгөө зүгээр л энгийн дундаж чадвартай хүн гэж үздэг учраас, юм сурах зовлонг мэднэ. Бүр сурах гээд хүсээд байхад эх хэл дээр минь материал, заах хүн байхгүй байхын зовлонг бүр ч мэднэ. За тэгээд байсан ч ойлгомжгүй болих тайлбарласан бас буруу орчуулсан материал, ном үзэж их цаг бардаг байлаа. Дээрээс нь тухайн алгоритм онолыг ойлгосны дараа надад хүн ингээд хэлээд өгцөн бол ойлгочих байж гэж бодогддог байлаа. Энэ зүйл ядаж бага биш ч хүмүүст тохиолддог зүйл гэж бодож байна. Би өөрөө бол тийм ч сайн бодлого боддоггүй, гэхдээ энэ сурсан бага ч гэсэн зүйлээ шинэ соргого дээр нь хойч үедээ мөн сурах гэж хичээж, зовж байгаа бүх хүмүүст эх хэл дээр нь төвөггүй уншаад ойлгох зүйл үлдээе гэж байнга хүсдэг маань энэ блогийн хамгийн том оршил юмшүү. Тиймээс бичсэн зүйлээ ойлгомжтой энгийн ямар ч тэнэг хүн уншаад ойлгомжтой байх тал дээр үнэхээр их цаг гаргадаг. Гэхдээ үр дүнтэй байгаа эсэхээ одоо хүртэл мэдэхгүй байна, уг нь блогийн хандалт маш их байгаа, даанч сэтгэгдэл үлдээж, санал гомдол бичдэг хүн байхгүй болохоор тэр. За олон юм нуршихаа болъё, ямар ч байсан блогийхаа нээлтийг хийж байгаадаа баяртай байна хэхэ.
www.spoj.pl/DUNNO Энэ сайт дээр блогтоо бичсэн алгоритмтай холбоотой бодлого, хичээлүүдийн бодлого тавигдах болно.
-----
Тэмцээн:
Энэ удаагийн тэмцээнд нийт 15-н оролцогч оролцлоо. Дажгүй асуудалгүй сайхан л болох шиг болсон. Дүн дараах байдалтай байна.



Эхний 3-н байр Хонгор, Сугардорж багш мөн Золжаргал 3т баяр хүргэе.
Энэ удаагийн тэмцээний хувьд ерөнхийдөө 10-н жилийхнийг хэр байгааг харая гэж бодож байсан, нээх 10-н жилийхэн орсонгүй гэхдээ орсон хэдийн хувьд бэлтгэлээ сайн хийгээрэй гэж хэлмээр санагдсан. Бодолтуудыг дараагийн постоор оруулна.
Энэ постоо өндөрлөхөөсөө өмнө энэ чиглэлээр сонирхож явах хүүхдүүд мөн хэрэгтэй хүмүүүст нь өөрийн зүгээс зөвлөгөө хэлмээр байна.

 Олимпиад бодож битгий бодлого бод, зүгээр л бодлогондоо анхаар. Ямар нэгэн алгоритм бодлого бодож байгаа бол өөрийгөө тухайн зүйлдээ бие даагаад судалгаа шинжилгээний ажил хийж байна гэж үзээд хэдэн ч цагаар хамаагүй суу. Нэмээд хэлэхэд юм хийхэд хэр их цаг зарцуулж суусандаа биш хэр үр дүнтэй сууснаар чинь чиний мэдэх зүйл тодорхойлогдоно. Бодлого бодох нэрээр ком дээр сууж ФБ нээж тэтрис тоглох, охидуудтай чатлахыг хэлэхгүй шүү хэхэ, дэмий сууж нуруугаа ядраасан нэг цагаас бодлого, алгоритмандаа анхаарч төвлөрч чадсан 10 минут ч илүү байх. Мөн ямар нэгэн бодлого бодсоныхаа дараа энэ бодлогоос юуг сурч авав гэдэгээ байнга эргэж хар. Ганц хоёр бодлого бодчоод битгий бардаж хөөрөөрэй, миний ажигласнаар хүүхдүүд хэдэн бодлогоны ард гарчаад их зан гаргаад багш нараа ч тоохгүй өөр зүйл хийдэг, энэ бол хамгийн буруу зүйл. Өөр хоёр нэмэх зүйл бол Математик мөн Англи хэл. Энэ хоёрыг ер нь алгоритм эхлэхээсээ өмнө 1 жил зарцуулаад ороход буруудах юм байхгүй дээ. Гэхдээ хүн хүн өөр, сурах арга барил ондоо, юм ойлгох чадвар ялгаатай байдагаас хамаараад яг 1 жил ч шаардахгүй байх. Зүгээр онолын ч гэх юмуу, сонирхсон зүйлээ миний иймэрхүү блог эсвэл хүмүүсээс асуугаад мэдчиж болно, гэхдээ бүр гүнзгийрэх гэвэл яах аргагүй математик мэдлэг сэтгэлгээ мөн хангалттай материал байхгүйгээс гадны ном сайт унших хэрэг гарна тэгэхээр англи хэл зайлшгүй болж байгаа юм. Хэл муу, мат сэтгэлгээ мэдлэг тааруугаасаа болж маш их цаг алдаж байна. За өөр ч болох шивдээ, нэг зүйлийг нэмж хэлэхэд хүмүүсээ хүнд баярлалаа гэж хэлж сураарай, би энэ блогийг нээгээд мөн цөөнгүй тэмцээнийг зохиогоод өдий хүртэл баярлалаа гэдэг үгийг маш цөөхөн сонссон, тэмцээн зохиох бэлтгэл ажил бодлого зохиох тестлэх гээд ямар их цаг авдаг гээч.

За түр баяртай.

1 comment:

  1. Kk daruuhan yumaa, ooriihoo talaar barag ug unagaagui baihiin, ter lag surguulid surj baigaa ntr geed bichihnuu gsn chin.. Minii oroh durtai blogiin neg, daanch bas udaan post bichdeg..
    Bayarlalaa chamd,
    Uchral KTMC.

    ReplyDelete