Wednesday, March 14, 2012

Төлөвлөгөө

Тэгж байгаад графын алгоритмууд оруулах бодолтой байна. Үүнд:
  • Граф-н нэвтрэлтүүд, энд Түвшиний нэвтрэлт, гүний нэвтрэлтийг бичих ба Гүний нэвтрэлтийн хувьд Рекурсын талаар нилээн дэлгэрэнгүй заахыг хичээх болноо.
  • Цаашид үзэх алгоритм-н хугацааны үнэлгээг сайжруулахад хэрэг болох өгөгдлийн бүтэцүүдийг тайлбарлаж өгнө.
  • Графыг эмхэтгэх, энд Топологи сортыг тайлбарлах болно.
  • Богино замын алгоритм, Dijkstra, Bellman Ford, Жинтэй болон жингүй графуудын хувьд тус бүрд нь авч үзэх болно.
  • Хамгийн Бага Үнэлгээт мод,Крускал, Примын алгоритм
  • Граф дахь цикл олох
  • Articulation Point
  • Граф-н транзитив холбоо
  • Connected Component
  • Strongly Connected Component
  • Tarjan's algorithm
  • Модны бодлого бодох зөвлөгөө, зарим бодлогын бодолт.
  • Урсгал
  • ..
За одоогоор ингэж төлөвлөж байна. Би өөрөө дээрх зүйлүүдээс сурсан зүйлүүд болон сураагүй ойлгоогүй явж байгаа зүйлүүд ч байгаа. Гэхдээ өөрөө зүтгэж зовж сурсын болохоор, өөрийхөө хар үгээр аль болох энгийн маш ойлгомтой тайлбарлах болноо. Бичих явцадаа хэрэгтэй онол, жишээ бодлогын бодолт болон тодорхой дасгал өгөөд явсан нь дээр байх. Гэхдээ би хичээлийхаа хажуугаар хийж байгаа болохоор нилээн удаж байж пост хийх байх шүү. За тэгээд амжилт хүсье бас хамтдаа сураад явцгаая :).

No comments:

Post a Comment