Friday, August 9, 2019

Програмчлалын үндэс, програмчлалын олимпиадын сургалт

Энэ өдрийн мэндийг хүргэе

Юуны өмнө мэдээлэл зүйн олон улсын олимпиадад амжилттай оролцсон монголыхоо баг тамирчидад баяр хүргэе. Тусгайлан, монголын анхны мөнгөн медал, монголын 4 дахь медалийг авчирсан Нямдаваадаа бодлого бодож гоо сайхны таашаал авдаг олон олон анд нөхөд, ах дүүсийх нь өмнөөс халуун баяр хүргэе. Мөн миний мэдэхээр сүүлийн хоёр жил ёстой л сэтгэлээрээ зүтгэсэн дүү Э.Баттулгадаа баяр хүргэе.

За тэгэхээр олон жилийн турш бодож, зарим тохиолдолд мөрөөдөж явсан нэг ажлаа үр дүн гартал нь хийе гэж шийдээд цаг зав, ажлаа зохицуулаад энэ 9-н сараас програмчлал болоод програмчлалын олимпиадад хүүхдүүд бэлдэж, төлбөртэй сургалт явуулж эхлэхээр шийдлээ.

Сонирхвол доорх линк дээр дарж бүртгүүлнэ үү. Бид өөрсдөө холбогдож мөн эцэг эхүүдтэй нэгдсэн уулзалт ярилцлага, танилцах өдөрлөг хийж хүүхдүүдээ авна аа.

Бүртгүүлэх

Хичээлийн хувьд 7 хоногт 3-н удаа хичээллэнэ, 2 нь долоо хоногийн эхний 5-н өдөр 2, 2 цагийн хугацаатай, мөн амралтын 2 өдрийн аль нэг өдөр нь лаб маягаар явна. Мөн бие дааж хийх ажил өгч онлайнаар шалгаад, холбогдоод хүүхдүүдээ байнга халамжлаад явна. Сургалтанд хамрагдах хүүхдийн насны хязгаарын хувь 7-аар ангиас дээш байхад болно.

Сургалт болоод уг ажлын хүрээнд сар бүр онлайнаар нээлттэй тэмцээн зохион байгуулна, уг нээлттэй тэмцээнд бүх хүн онлайнаар оролцох боломжтой байна, мөн бяцхан шагналтай. Мөн USACO буюу америкийн нээлттэй сар бүр болдог тэмцээний монгол хэлний орчуулах эрхийг авсан байгаа ба ирэх USACO тэмцээн бүр монгол хэл дээр бодлогууд нь явагдах болно.

Хичээл болох газар: Ямар ч байсан Хан-Уул дүүрэгт, эцэг эх болоод хүүхдүүд очиход хамгийн амар мөн аюулгүй газарыг сонгохоор хэд хэдэн газартай ярилцаж байна.
Багш: Удирдах багш би өөрөө (Баасанбат), 2 туслах багшийн хамт. Багш нарын хувьд чадвар болоод туршлагын хувьд маш сайн гэхдээ бид илүүтэйгээр заах арга барил, хүүхдүүдтэй харилцах тал дээр илүү өөрсөддөө шүүмжлэлтэй хандаж, хичээх болно.

Уг ажил, урт хугацааны сургалтын маань зорилго нь хүүхдүүдийг багаас нь програм хангамж, компьютерийн шинжлэх ухааны мөн чанар, цаашид хөгжих сонирхол мөн чиглэлийг зааж өгөх. Мөн олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас алтан медал авах юм.

Тун удахгүй сургалтын талаар илүү дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэл, пост хүргэе. Тэр хооронд цааш нь түгээж мөн сонирхсон хүүхдүүд бүртгүүлж байна уу. Баярлалаа.

#ХамтдааХөгжие

-Баасанбат