Sunday, May 3, 2015

Энэ сард хийх зүйлүүдийн төлөвлөгөө

Мэдээлэл зүйн олон улсын олимпиадад сонгогдож байсан бүх бодлогыг Монголоор орчуулж бүтэн тесттэй нь www.spoj.pl/DUNNO дээрээ тавихаар шийдлээ. Мөн бодлого бүрийг тавих болгондоо би анализыг нь блогтоо давхар оруулж, тухайн бодлогонд гарч байгаа бүх санаа, өгөгдөлийн бүтэц алгоритм мөн хэрэгтэй бол холбоотой ижил санаагаар бодогдох бодлогуудыг давхар оруулж байх болно. Би код тавихгүй, гэхдээ зарим тохиолдолд магадгүй ихэнх тохиолдод бичихэд төвөгтэй хэсгүүдийг бичиж зааж өгнө. Чадахгүй гэж өөрийгөө битгий голоорой, гол нь чи өөрөө дуртай мөн тууштай шударгаар оролдоорой. Өдөрт дунджаар 4н цагийн бэлтгэл хийвэл өөрийгөө шагнаад сэтгэл тэнэгэр гарч сагс, хөл бөмбөг юу байдаг юм тоглоорой, охид хөвгүүдтэй ч уулзаж болзож болох юм кк.





АНХААРУУЛГА: Эхлээд би бодлогыг сайт дээрээ оруулна тэгээд бараг давхар шахуу шууд анализыг нь блогтоо тавина. Гэхдээ бодлогыг эхлээд өөрөө уншаад ядаж 2 цагийг бодох гэж оролдож зарцуулаарай, мэдээж амархан бодлогууд байгаа зарим тохиолдолд 30-н минут суугаад бодчиж болох юм кк. Би аль болох хамгийн амархануудаас нь эхлэж оруулна. 






Бие биедээ амжилт хүсээд хамтдаа хөгжицгөөе.



FAILED!! SORRY