Div1-д: Khongor
Div2-д: naranbayar_mon, XaCaHaa, Khuyagbaatar, lmo0731, nursoltan_h, gmunkhbaatarmn, almabek, janchiv, gantushig, ChNbLd
Coding phase
EasyӨгүүлбэрийг нь ойлгох гэж их удсан. 191.58 оноо. Easy-г 200.0-д багтаачих бодол уг нь байдаг юм. Энэ удаад бодолтойгоо л хоцорхоос :P
Medium
Сондгой, тэгш мөрүүдийн хувьд тус тусад нь бичих байсныг нэг удаа тэстэлж үзээд мэдсэн, тэгээд засаад бичсэн боловч массивийн индекс тооцохдоо бяцхан алдаа гаргаад хайж олох гэж цаг алдсан. 347.95 оноо. Миний хувьд Medium-аа ямар ч гэсэн бодчихвол болоо гэсэн баримжааг ойрын үед барьж байгаа тул сэтгэл хангалуун байгаа :) Гэхдээ мэдиум нэлээн амархан санагдсан тул өөр их олон хүмүүс бас бодчихсон байх.
Hard
DP л юм шиг санагдсан.
F(N, K) = (N-K) * F(N-1, K-1) + (K-1) * F(N-2, K-2);
гэсэн DP арай гэж олсон боловч K = {0, 1, 2} үе болон эхний тусгай нөхцлүүдээ буруу бичсэн үү яасан жишээ тэстүүдийг даваагүй. Магадгүй DP маань буруу байсан ч байж болох юм.